images

Венецийн иргэд юуны учир Жефф Безосын хуримыг эсэргүүцэх болов?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-14


   “Amazon” компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Жефф Безосын хуримын ёслол ирэх сарын 24-нөөс 26-ны хооронд Италийн Венец хотод гурван өдөр үргэлжилнэ. Зочид Венецийн нууран дээрх усан онгоцон дээр ёслолд оролцож, өндөр зэрэглэлийн зочид буудалд байрлана. Хуриманд Леонардо Ди Каприо, Крис Женнер, Ким Кардашян зэрэг алдартнууд, мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэр бүлийнхэн уригдсан байна. Харин зохион байгуулалтыг хариуцаж буй Венец хотын захиргаа уг хуримыг "Зууны хурим" гэж онцолсон тухай мэдээ тархсанд нутгийн иргэд дургүйцлээ илэрхийлжээ. 2014 онд жүжигчин Жорж Клуни Венецэд хуримаа хийх үеэр хамгаалалтын албаныхан гудамжууд хааж, усан замыг хянаж байсанд нутгийн иргэд ихэд дургүйцсэн юм. Улмаар Ж.Безосын хуримыг угтаж авах хотын удирдлагуудыг иргэд "Их мөнгөнд бөхийж байна" хэмээн шүүмжилж байна. Шүүмжлэлийн хариуд хотын захиргаа “Ж.Безосын хуримын талаарх зарим мэдээлэл огт үндэслэлгүй. Ердөө 200 зочин ирнэ” гэж мэдэгджээ. Хотын захиргааны мэдэгдэл гарсны дараа ч олон нийтийн санаа бодол өөрчлөгдсөнгүй. Учир нь Дональд Трампыг шүүмжилсэн байр суурь дэлхийн даяар газар авахын хэрээр түүнийг дэмжигч Ж.Безосын нэр хүнд унаж байна. Үүнтэй холбогдуулан "Ж.Безосын хуриманд татвар ногдуулах ёстой" гэсэн хошигнол хүртэл гарчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.