images

Хоёр эмэгтэйтэй гэрлэх гэж байсан төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-20


   Хятадад долоо хоногийн зайтай хоёр эмэгтэйтэй гэрлэхээр зэхэж байсан төрийн албан хаагчийн хэрэг илчлэгдэж ажлаасаа халагдсан байна. Анх энэ тухай мэдээлэл цахим сүлжээгээр тархаж, Жэжян мужийн Лишүй хотын Сонгян дүүргийн Авто тээврийн газрын албан хаагч Пан овогтийн тухай нэгэн иргэн мэдээлснээр уг хэргийг мужийн хуулийн байгууллага шалгаж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад төрийн албан хаагч Пан овогт хоёр эмэгтэйтэй нэгэн зэрэг үерхэж, нэгэнтэй нь гэрлэлтээ батлуулсан, нөгөөтэй нь удахгүй хуримлахаар бэлтгэж байсан аж. Тэр энэ сарын 10-ны өдөр Хуан овогт эмэгтэйтэй хуримласан бөгөөд дараа нь Жоу хэмээх бүсгүйтэй гэрлэхээр бэлдэж байжээ. Тус дүүргийн төрийн албаны хүн хэлэхдээ "Пан овогтын үйлдэл нь нийгмийн хэв журам, ёс уламжлалыг ноцтой зөрчиж, залуу хойч үед буруу үлгэр үзүүлсэн” гээд дээрх шалтгаанаар түүнийг ажлаас нь халсан болохыг мэдэгдсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.