images

Дотоодын үйлдвэрүүд малчдаас 5600 тонн ноолуур авах шаардлагатай

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-21


  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр ноолуур бэлтгэлийн явц болон зах зээлийн талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүдэд өглөө. Засгийн газрын өнгөрсөн сарын 23-ны хуралдаанаар ноолуурын худалдан авалтыг дэмжиж, жилийн 12 хувийн хүүтэй, 500 тэрбум төгрөгтэй тэнцэх вексель буюу төлбөр тооцооны үнэт цаас гаргахаар шийдвэрлэсэн билээ. Мөн үндэсний үйлдвэрүүдэд 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Улмаар зээл авсан 30 гаруй компани аймгуудаар явж, малчдаас ноолуур худалдаж авч байгаа юм. Малчид энэ жил 22.9 сая ямаанаас нийт 8260 тн ноолуур бэлтгэж, үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр тооцоолсон. Харин дотоодын боловсруулах үйлдвэрүүд 2025 онд 3500 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулах зорилт тавьсан юм. Энэ нь салбарын нийт орлогыг 1.8 их наяд төгрөгт хүргэж, борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх учир үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын орлогыг бууруулахгүй байх зайлшгүй шаардлагатай. Ингэхийн тулд хамгийн багадаа 5600 тонн ноолуур худалдан авах шаардлагатай бөгөөд Засгийн газраас вексель гаргаж, үйлдвэрүүдэд эргэлтийн хөнгөлөлттэй зээл олгох нь чухал гэж үзсэн байна. Ноолуурын үнэ өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бага зэрэг буурсан ч дэлхийн зах зээлд эрэлт өндөр хэвээр байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.