Дархан аварга Х.Баянмөнх "Хүндэт доктор" цол хүртэв
Чихэнд чимэгтэй
2025-05-28
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, дархан аварга Хорлоогийн Баянмөнх МУБИС-ийн “Хүндэт доктор” цол хүртлээ. Тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн тавдугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр олгосон уг цолыг өнөөдөр тус сургуулийн ректор Ж.Батбаатар болон Эрдмийн зөвлөлийн гишүүд ёслол хүндэтгэлтэйгээр гардуулсан байна. Х.Баянмөнх “Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал” сэдвээр 1994 онд дэд докторын зэрэг хамгаалсан бол 2009 онд “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр Боловсролын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан билээ. Увс аймгийн Хяргас суманд 1944 онд төрсөн тэрбээр өнөө жил 81 нас хүрээд байгаа юм. МУБИС-ийн “Хүндэт доктор” цолыг хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны есдүгээр сард ХБНГУ-ын Бохумын их сургуулийн Герман хэл шинжлэлийн тэнхимийн профессор Карин Питтнер хүртэж байжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: www.facebook.com/OdmandakhMyagmarsuren
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.