Турк эмч нурууны муруйлттай хүмүүсийг үнэгүй үзнэ
Чихэнд чимэгтэй
2025-05-29
Туркийн Истанбул хотын NP тархи мэдрэлийн эмнэлгийн мэс заслын эмч Онур Яман Монголд ирэхээр болжээ. Тэрбээр ирэх сарын 6-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд монгол иргэдэд нуруу нугасны урьдчилсан үзлэг үнэ төлбөргүй хийхээр товлосон байна. Улмаар шаардлагатай хүнд ГССҮТ-ийн нурууны мэс заслын тасгийн эмч нартай хамтарч эмчилгээ хийх ажээ. Профессор О.Яман нь нурууны хүнд хэлбэрийн муруйлт, нуруу, нугасны хавдар, нурууны хугарал, нугасны сувгийн нарийсал зэрэг төрөл бүрийн өвчний оношилгоо эмчилгээний чиглэлээр мэргэшсэн, Туркийн тэргүүлэх эмч нарын нэг ажээ. Тэрбээр 1976 онд Германд төрсөн бөгөөд 2001 онд Измир хотын Эгейн их сургуулийн Анагаах ухааны факультетийг төгсөж, 2024 оны наймдугаар сараас NP тархи, мэдрэлийн эмнэлэгт ажиллаж буй. Тус эмнэлэг нь 2007 онд байгуулагдсан сэтгэц болон мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээнд мэргэшсэн Туркийн анхны хувийн эмнэлэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.