images

Холливүүдийн жүжигчин бүсгүй биеэ угаасан усаараа саван хийжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-03


   Холливүүдийн нэрт жүжигчин Сидни Свини биеэ угаасан усаар саван хийж худалдаанд гаргажээ. Тэрбээр "Dr.Squatch” компанитай хамтран, биеэ угаасан усыг агуулсан саван бүтээн худалдаанд гаргаж буйгаа Instagram хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Уг бүтээгдэхүүнийг 18-аас дээш насны хүмүүст худалдах бөгөөд С.Свини “Гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглохдоо би ваннанд орж зургаа авхуулсан юм. Сурталчилгаа зурагтаар гарсны дараа хүмүүс надаас биеэ угаасан ванны усаа хэрхсэн талаар их асуусан. Эндээс санаа авч уг бүтээгдэхүүнийг цөөн тоогоор гаргасан” гэжээ. Саванг үйлдвэрлэсэн компанийн мэдээлснээр уг бүтээгдэхүүнд элс, нарс модны холтосны ханд, жүжигчин бүсгүйн биеэ угаасан ус бага зэрэг орсон гэнэ. Энэ талаар 28 настай цахим хэрэглэгч залуу "С.Свини бол үзэсгэлэнтэй, бас тачаангуй бүсгүй. Үүнийгээ ашиглан мөнгө олохыг зорьж буй нь гайхмаар зүйл биш” гэсэн бол өөр нэгэн хэрэглэгч “Ийм зүйлийг ямар хүн худалдаж авах бол?” хэмээн гайхаж буйгаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.