Онцгой байдлын алба хаагчид Өмнөд Солонгост туршлага судлав
Чихэнд чимэгтэй
2025-06-03
Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид өнгөрсөн сарын 28-31-ний өдрүүдэд Өмнөд Солонгосын Тэгү хотод Галын болон аюулгүй байдлын олон улсын үзэсгэлэнд оролцоод ирснийг тус газраас мэдээллээ. Дэлхийн 40 орны 389 компани уг үзэсгэлэнд сүүлийн үеийн техник, технологи, бүтээгдэхүүнээ танилцуулснаас гадна гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг боловсронгуй болгох туршлага, шийдлүүдээсээ хуваалцсан байна. Тэгвэл энэ үеэр манай улс Өмнөд Солонгосын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай “Гамшгийн хариу арга хэмжээний хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Мөн Сөүл хотын Гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн төв, Гёнги мужийн Галын албаны академи, Иргэдэд зориулсан аюулгүй байдлын сургалт, арга зүйн төв, Үндэсний аврах алба зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.