Дэваноүми: “Хоёр ёкозүна башёг тэргүүлнэ гэж найдаж байна”
Анд нөхдийн мэдээ
2025-06-05
Ирэх долоодугаар сард Нагоя хотноо шинээр барьсан “IG Arena” ордонд болох башёгийн бэлтгэл өчигдөр эхэллээ. Башё долоодугаар сарын 13-27-ны өдөр болох бөгөөд ёкозүна цолтой хоёр бөх барилдахаараа онцлог. Нагоя башёгийн зохион байгуулагч Дэваноүми дэвжээний багш Дэваноүми “Бид бэлтгэлээ сайн базаана. Энэ бол том танхим. Тиймээс олон үзэгч ирнэ гэж найдаж байна” гэжээ. "IG Arena" нь 7800 хүний суудалтай бөгөөд зогсоогоороо 17 мянган хүн багтах боломжтой ажээ. Мөн Дэваноүми “Хоёр ёкозүна башёг тэргүүлнэ гэж найдаж байна. Бөхчүүдийн барилдаан үзэгчдийг баярлуулах байх” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.