images

Хятад улс Америкт газрын ховор элемент нийлүүлэхийг зөвшөөрлөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-09


   Америк, Хятадын хооронд валютын асуудлаар өндөр түвшний хэлэлцээ хийж байгаа энэ үед Хятад улсаас Америкт зарим төрлийн газрын ховор элемент нийлүүлэхийг зөвшөөрлөө. Энэ талаар Хятадын Худалдааны яамнаас "Холбогдох журамд нийцүүлэн газрын ховор элементийн экспорттой холбоотой тодорхой тооны зөвшөөрөл олгосон” гэжээ. Энэ мэдэгдэл нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьснаа зарлаж "Ши дарга АНУ-д ховор элемент экспортлохыг зөвшөөрсөн" гэж мэдээлсний дараа гарсан юм. Талуудын албан ёсны мэдэгдлээс өмнө “Reuters” агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжуудаас "Хятад улс АНУ-ын автомашины гурван том үйлдвэрлэгчийн ховор элементийн нийлүүлэгчдэд түр хугацааны экспортын зөвшөөрөл олгосон" гэж мэдээлсэн билээ. Харин Хятадын Худалдааны яам "Робот, цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн хэрэгцээг бид ухамсарлаж байгаа тул хувийн салбарын хэрэгцээ, хоёр улсын санаа зовнилыг харгалзан үзэж экспортын зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ" гэв. Хоёр улс энэ сарын 9-нд буюу өнөөдөр Английн Лондон хотод өндөр түвшний худалдааны хэлэлцээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр газрын ховор элементийн экспортын талаар илүү нарийвчлан хэлэлцэхээр байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.