Орон нутгийн нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч  63 мандатын төлөө өрсөлдөнө

Орон нутгийн нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч 63 мандатын төлөө өрсөлдөнө


   2025 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль энэ сарын 22-ны өдөр болно. Уг сонгуульд 63 мандатын төлөө өрсөлдөх 121 нэр дэвшигч энэ сарын 7-ны өдөр үнэмлэхээ авсныг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Тухайлбал, энэ жил Баянхонгор, Дархан-Уул аймгийн тус бүр нэг, 17 аймгийн 52 сумын 61 мандатад нөхөн сонгууль товлогдсон байна. Сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлж, улмаар 20-ныг дуустал үргэлжлэх ажээ. Харин санал хураалт 22-ны өдрийн 07-20 цагийн хооронд явагдана. Нөхөн сонгуульд Монгол ардын намаас 58, Ардчилсан намаас 49, ХҮН намаас гурав, Иргэний зориг ногоон намаас хоёр, бие даан нэр дэвшигч 9 хүн өрсөлдөх аж. 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.