Бутаны Аз жаргалын яамнаас зохион байгуулсан хуралд дуучин Г.Эрдэнэчимэг, хөөмийч В.Батзориг нар оролцжээ
Чихэнд чимэгтэй
2025-06-09
Бутан улсын Аз жаргалын яамнаас тус улсын Тимпу хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулсан "Шинжлэх ухаан, оюун төвлөрөл ба бясалгал" сэдэвт олон улсын бага хуралд Монголоос дуучин Г.Эрдэнэчимэг, "Хөсөгтөн" хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг нар урилгаар оролцжээ. Энэ жил тав дахь удаагаа болж буй уг хурлын эхний өдөр тэд Бутаны ерөнхий сайд Цэрэн Тобгайгийн хүлээн авалтад дуулсан байна. Мөн тус улсын Аз жаргал судлалын үндэсний төвийн ерөнхийлөгч Дашо Карма Урагийн хаан, хатандаа зориулан бүтээсэн "Траб траб гир гир" нэртэй дууг дуучин Г.Эрдэнэчимэг шинэчилсэн хувилбараар дуулжээ. Дашо Карма монгол уран бүтээлчид уг дуугаа дуулах хүсэлт тавьсанаар ийнхүү хоёр сарын хугацаанд шинэчилсэн найруулгаар бутан хэл дээр нь бэлдэж, энэ сарын 5-ны өдөр непал, ладак, бутан, монгол уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтод дуулжээ. Сонирхуулахад, Бутаны Аз жаргалын яамны сайд Дашо Ура "Бутан улсад монгол дуу хөгжим эгшиглэсэн анхны тохиолдол боллоо" хэмээн онцлон хэлснийг хөөмийч В.Батзориг цахим хуудсандаа тэмдэглэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.