Нидерланд: Монголын боксчид таван алтан медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2025-06-10
Нидерланд улсын Эйндховен хотод болсон боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид таван алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Олон улсын "А" зэрэглэлтэй уг тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг жингийн шигшээд О.Есүгэн, М.Энхжаргал нар шалгарч, улмаар О.Есүгэн ялалт байгуулснаар төрийн дууллаа эгшиглүүлж, М.Энхжаргал мөнгөн медалийн эзэн болсон юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 50 кг жинд Б.Мөнгөнсаран алт, эрэгтэйчүүдийн 65 кг жинд Т.Энхтөр алт, 48 кг жинд Э.Номундарь алтан медаль хүртсэнийг Монголын боксын холбооноос өнөөдөр мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.