images

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилалт Монголд болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-10


   Монгол улсад 2003 оноос хойш зохион байгуулж буй "Хааны эрэлд-2025" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилалт энэ сард болно. Монгол улсын Зэвсэгт хүчин Энэтхэг, Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран уг сургуулилалтыг хоёр талын сургууль хэлбэрээр гурван жил зохион байгуулаад 2006 онд олон улсынх болгосон юм. Улмаар жил бүр оролцогч улсуудын хүрээ тэлж буй уг сургуулилалтад оролцох Хятадын Ардын чөлөөлөх армийн анги энэ зургаадугаар сарын дундуур Монголд ирэх гэж байгаа талаар тус улсын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээллээ. 2023 оны сургуулилалтад Хятад, Энэтхэг, АНУ, Өмнөд Солонгос зэрэг 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцож байсан юм. Харин 2024 онд долоон улсын сургагч багш, 10 орны цэргийн 11 салаа, 20 улсын 460 гаруй ажиглагч оролцсон билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.