images

Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн долоон харилцагчаа 500 мянган төгрөгөөр урамшуулав

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-06-11


   Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд шинээр нээгдсэн Төрийн банкны “Кинг Тауэр” цахим тооцооны төв энэ сарын 7-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус төв нь оны эхнээс буюу нэгдүгээр сарын 8-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр банкны гүйцэтгэх удирдлагууд, салбар нэгж, хүндэт харилцагчдын төлөөлөл тууз хайчлав. Удирдлагуудын зүгээс шинэ тооцооны төв нь АТМ, киоск зэрэг төхөөрөмжөөр банк, санхүүгийн үйлчилгээг иргэдэд 24 цагаар бүхий л өдрүүдэд хүргэн ажиллахыг онцолсон юм. Нээлтийн үеэр тууз хайчлах ёслолын арга хэмжээ зохион байгуулснаас гадна ВИП харилцагчийн бизнес уулзалт хийж, ногоон өсөлтийг дэмжих банкны бодлого, үйл ажиллагаа, тогтвортой санхүүжилтийн шинэ боломжуудын талаар бизнес эрхлэгчдэд танилцуулжээ. Мөн “Цахим өдөр” нээлттэй өдөрлөгийг “Кинг Тауэр” тооцооны төвийн гадна талбайд зохион байгуулж, явуулын банкаар иргэдэд үйлчлэн, оршин суугчид, хүүхдүүд, харилцагчдад зориулсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд урамшууллын эзэд тодруулж, долоон харилцагчийг тус бүр нь 500 мянган төгрөгийн хадгаламжийн эрхээр урамшуулав. Төрийн банкны хувьд, орон даяар байрлах 500 салбар нэгжээрээ дамжуулан 2.7 сая харилцагчид банк санхүүгийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Тэр дундаа Монгол улсын хэмжээнд тэтгэвэр болон 100 гаруй төрлийн нийгмийн халамж олгох гүйлгээний 80 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж байгаа билээ.

   Банкны хүртээмжтэй байдал, иргэдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг олон улсад нэр хүнд бүхий Global Banking & Finance publication байгууллагаас өндрөөр үнэлж, өнгөрсөн онд Төрийн банкийг "Монгол улсын иргэдийн шилдэг банк"-аар шалгаруулсан байдаг. Тиймээс энэ амжилтаа бататгаж, салбар нэгжүүдийнхээ тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ харилцагчийн өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулж, санхүүгийн боловсрол олгох, тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэг ойлголт өгөхөд онцгойлон анхаарч байгаа ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.