"Найрамдал" зуслангийн чиглэлийн авто замыг засч эхэллээ
Чихэнд чимэгтэй
2025-06-11
"Найрамдал" зуслангийн чиглэлийн авто замын засвар шинэчлэлтийн ажлыг энэ сард эхлүүлснийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Эхний ээлжинд Орбит-Тахилтын уулзвараас "Найрамдал" зуслан хүртэлх 12 км авто зам болон гэрэлтүүлэг, зуслан доторх дөрвөн км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс зуслан доторх дөрвөн км, "Найрамдал" зуслангаас МТ колонк хүртэлх есөн км авто замын суурийг цементээр бэхжүүлж асфальт бетоноор хучаад байгаа ажээ. Үлдсэн гурван км замыг Үндэсний баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар болсон байна. Албаныхны мэдээлж буйгаар, олон жил засаж шинэчлээгүй авто замуудыг өнгөрсөн жилээс иж бүрэн засаж эхэлсэн бөгөөд "Найрамдал" хүрэх зам ч мөн үүнд хамаарч байгаа ажээ. Энэ жилээс зам засвар шинэчлэлтэд дэвшилтэт технологи буюу борооны ус болон хүнд жинтэй тээврийн хэрэгслээс шалтгаалан эвдрэхээргүй полимер битум материал ашиглаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.