images

Японы жүдоч Абэ Үта ДАШТ-ий таван удаагийн аварга боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-16


   2020 оны Токиогийн Олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн аварга Японы Абэ Үта Унгарын Будапешт хотноо болж буй ДАШТ-д түрүүллээ. Ийнхүү тэрбээр ДАШТ-ий таван удаагийн аварга болж бүх цаг үеийн шилдэг таван эмэгтэй жүдочны нэг болж байна. Тэрбээр аваргын төлөө Косовогийн тамирчин, Олимпын аварга, ДАШТ-ий хоёр хүрэл медальтай Дистрия Красничитэй барилдаж цаг дуусахаас нэг минутын өмнө цэвэр ялсан юм. А.Үта нь төрсөн ах Абэ Хифүмитэй зэрэг 2020 оны Олимп, 2018 оны Баку, 2022 оны Ташкент, 2023 оны Дохагийн ДАШТ-д түрүүлж байв. Харин 2024 оны Парисын Олимпоос А.Хифүми алт авч, А.Үта медальгүй үлдсэн бол энэ ДАШТ-ээс А.Хифүми хүрэл медаль хүртлээ. Тэрбээр энэ тухай “Ах маань эрт өвдөг шороодсоныг мэдсэн ч би тэрийг анхаараагүй. Би зөвхөн өөртөө л анхаарсан” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.