images

Азийн телевизүүдийн холбооны дууны наадам Монголд болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-19


   Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз 2025 оны "ABU TV Song Festival" буюу Азийн телевизүүдийн холбооны дууны наадмыг зохион байгуулахаар сонгогджээ. Энэ жил 14 дэх удаагаа болох тус наадмыг Монгол улсад анх удаа хүлээн авч зохион байгуулах гэж байна. MNB-ээс зарласан тендерийн бичиг баримтад дурдсанаар энэ жилийн наадамд 14-16 улс оролцоно гэж тооцоолжээ. Түүнчлэн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах продакшн компанийг сонгон шалгаруулах гэж байгаа аж. Энэ дууны наадам нь Азийн орнуудын мэргэжлийн дуулаач, хөгжмийн хамтлагууд нэг дор цуглардаг урлаг соёлын арга хэмжээ бөгөөд оролцогч орнуудын телевизүүд улсаа төлөөлөх уран бүтээлчдийг сонгон оролцуулдаг. Хамгийн сүүлийн буюу 13 дахь удаагийн наадам 2024 оны 10 дугаар сарын 20-нд Туркийн Стамбул хотод болж Хятад, Хонконг, Энэтхэг, Индонези, Япон, Макао, Малайз, Өмнөд Солонгос, Турк, Туркменистан, Узбекистан зэрэг орны уран бүтээлчид оролцож байжээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.