Монголын Бурханы шашны их сургуулийн эрдмийн баяр боллоо
Чихэнд чимэгтэй
2025-06-19
Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы шашны их сургуулийн эрдмийн баяр өнөөдөр болж, төгсөгчид диплом, энгэрийн тэмдгээ гардаж авлаа. Эрдмийн баярт Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж оролцож, шинэхэн төгсөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд сургуулийн ректор Ц.Лувсандорж болон багш, ажилчид, төгсөгчдийн гэр бүлийн хүмүүс оролцсон байна. Энэ жил тус сургуульд бакалаврын түвшинд Б.Лхагвасүрэн хурлын зан үйл судлал, Б.Тэмүүжин уламжлалт шүтээн урлалаар суралцсан бол магистрын түвшинд хэл, төвөд хэл судлалаар нэг оюутан төгссөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.