Барак Обама Дональд Трампыг хатуу шүүмжлэв
Анд нөхдийн мэдээ
2025-06-20
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трампын засаглалын үед Америкийн улс төрийн нөхцөл байдал тоталитаризмтай улам төстэй болж байна гэж шүүмжлэв. Тэрбээр Коннектикут мужийн Хартфорд хотод болсон арга хэмжээний үеэр "Дотоодын улс төрийн нөхцөл байдал америк маягийн ардчиллаас улам холдож байна” гэжээ. Улмаар "Бид арай ч тоталитаризм дэглэмд орчихоогүй. Гэхдээ маш ойрхон байна. Одоогийн засгийн газрын удирдагчдын хэлж буй зүйлийг анхааралтай ажиглавал тэд либерал ардчилал хэрхэн ажилладаг талаарх нийтлэг ойлголтоос хол байна" хэмээн хатуухан шүүмжилсэн байна. Мөн тэрбээр тус улсад өрнөөд буй “No Kings” эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж "Бид шударга бус байдал, харгислалыг тэвчих ёсгүй. Яг одоо АНУ-д болон хилийн чанадад болж буй үйл явдлын талаар эрүүл саруулаар эсэргүүцлээ илэрхийлэх ёстой" гэсэн байна. Сүүлийн үед “No Kings” уриа бүхий эсэргүүцлийн жагсаал АНУ даяар өрнөж байна. Жагсагчид дарангуйллын бэлгэ тэмдэг гэгддэг цэргийн сүрт парадыг эсэргүүцэж, Д.Трампыг засгийн эрх барьсан таван сарын хугацаанд хийсэн алдаатай бодлогыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.