images

Шигэрү Ишиба: Японы эзэн хаан, хатан хоёрыг Монгол улс эртнээс урьсан

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-23


   Японы эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар ирэх долоодугаар сарын 6-13-ны өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийхээр болсон билээ. Тэгвэл уг айлчлалын талаар Японы ерөнхий сайд өнгөрөгч баасан гарагт албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ “Цог жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатан хоёр Монгол улсад төрийн айлчлал хийх гэж байгааг зарлаж буйдаа баяртай байна. Япон улс Монгол улстай маш эртний дотно, элэгсэг харилцаатай. Цог жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатан хоёрыг айлчлахыг Монгол улс эртнээс урьсан бөгөөд ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт манай улсад 2022 оны 11 дүгээр сард айлчлахдаа энэ урилгыг дахин нотолсон” гээд “Цог жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатныг тав тухтай аялж, эсэн мэнд буцаж ирэхийг бид чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.