Жефф Безос хуримлах газраа өөрчлөв
Анд нөхдийн мэдээ
2025-06-25
“Amazon” компанийг үндэслэгч Жефф Безос Италийн Венец хотын төвд хийхээр төлөвлөж байсан хуримын ёслолоо орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас хотын захад хийхээр болжээ. Ж.Безос болон түүний сүйт бүсгүй Лаурен Санчес нар ирэх 26-28-ны өдрүүдэд Венецийн төв "Scuola Grande della Misericordia" хэмээх дундад зууны үеийн цогцолборт хуримаа хийхээр төлөвлөж байсан юм. Гэтэл орон нутгийн иргэд хуримын ёслолыг эсэргүүцэж, жагсаал цуглаан хүртэл хийх болсон тул ийм шийдвэр гаргасан байна. Тэдний хурим хотын захын Кастелло дүүрэгт байрлах XIV зууны үеийн цогцолбор болох Арсенал танхимд болно. Эсэргүүцэл илэрхийлээд байсан нутгийн иргэдийн төлөөлөл ч тэдний шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Хуримын ёслолд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка нөхрийн хамт, түүнчлэн телевизийн од Опра Уинфри, Ким Кардашиан, дуучин Мик Жаггер, Кэти Перри, жүжигчин Эва Лонгори зэрэг 200 орчим алдартан уригджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.