images

"Таван цэг" гүйлтийн баг хэт холын марафоны дээд амжилтыг тогтоолоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-07


  Монгол орны өмнөд, хойд, баруун, зүүн дөрвөн цэгт хүрэх гүйлтээ өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр эхлүүлсэн Зэвсэгт хүчний ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар энэ сарын 5-ны өдөр манай орны хамгийн өмнөд захын цэг Орвог гашууны бор толгой дахь Соёмбот баганад амжилттай хүрчээ.  Алтай Таван Богдын Сонгинотын даваанаас гараагаа эхлүүлсэн тэд ийнхүү гурван сарын ойн дээрээ зорьсон сүүлийн цэгтээ хүрсэн байна. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц 95 хоногийн хугацаанд 5011 км, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, дэд ахлагч Б.Буянхишиг 46 хоногт 2222 км зам туулснаар Монголын хэт холын марафон гүйлтийн дээд амжилтыг тогтоожээ. Гүйгчид өдөрт 50-100 км замыг туулан 15 аймгийн 70 гаруй сум, нийслэлийн гурван дүүргээр дамжиж гүйсээр ийнхүү бариандаа орлоо. "Таван цэг" багийнхны энэ баярт мөчийг тэмдэглэн хаалтын арга хэмжээг энэ сарын 9-ний өдөр Зэвсэгт хүчний жанжин штабт зохион байгуулах аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.