images

Далай ламын төрсөн өдрөөр шинэ төрсөн хүүхдүүдийг мялаажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-07


    XIV Далай ламын 90 насны ойн баяр өчигдөр тохиож, Монгол дахь Буддын шашинт төрийн бус байгууллагууд хамтран, амаржих газруудад шинэ төрсөн нярай болон ээжүүдийг эргэжээ. Тодруулбал, “Дилав хутагт” сан, “Асрал” төв зэрэг газрууд хамтран Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн “Өргөө” болон “Амгалан” амаржих газруудад эсгий үнэг, нярайн даавуу, оймс, нимгэн цамц, нойтон салфетка, гар ариутгагч, амттан бүхий богц бэлтгэн хүлээлгэж өгсөн байна. Мөн богцод Далай ламын сургаал бүхий “Хайр энэрлийн үр” номыг багтаажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.