"Эрдэнэс Тавантолгой" энэ сард 608 мянган тонн нүүрс борлуулжээ
Чихэнд чимэгтэй
2025-07-09
"Эрдэнэс Тавантолгой" компани өчигдөр 224 мянган тонн коксжих нүүрс, 32 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалжээ. Ингэхдээ Монголын Хөрөнгийн биржийн гурван удаагийн цахим арилжаагаар 35 багц коксжих нүүрс, таван багц эрчим хүчний нүүрс худалдсан байна. Эхний арилжаанд зургаан оролцогч 87.7 ам.долларт, хоёр дахь арилжаанд таван оролцогч 88.2 ам.долларт, гурав дахь арилжаанд дөрвөн оролцогч 90.2 ам долларт тус тус хэлцэл хийжээ. Тус компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж, энэ сард нийт долоон удаагийн арилжаагаар 608 мянган тонн нүүрс борлуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.