images

Баянхонгор: Хүрлийн үеийн буган чулуун хөшөөг засварлажээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-07-09


   Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлагчид Баянхонгор аймгийн Богд, Баянлиг сумын нутаг "Хүйтэн Өтөгийн шанд" хэмээх газарт байрлах буган чулуун хөшөөг сэргээн засварлажээ. Уг буган хөшөө нь Хүрлийн үед хамаарах уран нарийн, тод дүрслэлтэй түүхэн ач холбогдолтой дурсгал юм. Гэвч зарим хэсгээрээ эвдэрч хугарсан байсныг Ерөнхий сэргээн засварлагч С.Даваадариар ахлуусан баг өнгөрсөн сарын 30-наас эхлэн долоо хоногийн хугацаанд сэргээн засварлах ажлыг гардан гүйцэтгэсэн байна. Дашрамд дурдахад, энэ жил Богд, Баянлиг сум байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.