“ТикTок” сүлжээнд Монгол улсыг сурталчлах кампанит ажил өрнүүлнэ
Чихэнд чимэгтэй
2025-07-10
Хятадын “ТикTок” платформын Монгол улсыг хариуцсан захирал Нобуаки Ясунага болон тус компанийн ахлах менежер Казoхидэ Касахара тэргүүтэй төлөөлөгчид Монголд болж буй эдийн засгийн форумд оролцохоор иржээ. Тэд энэ үеэр Монгол улсын Засгийн газартай 2023 онд эхлүүлсэн хамтын ажиллагааны хэлэлцээрийг эцэслэж “Connect by Tourism” төслийг Монголд хэрэгжүүлэх талаар ярилцсан байна. “TикТок” платформ “Connect by Tourism” төслийг Япон улсад хэрэгжүүлж, богино хэмжээний видео контентын нөлөөллөөр орон нутгийн аялал жуулчлал, соёлын өвөрмөц онцлогийг сурталчилж байгаа аж. Тэгвэл энэ арга хэмжээний хүрээнд Япон, Өмнөд Солонгосын контент бүтээгчдийн есөн хүнтэй баг Монголын эдийн засгийн форум, Үндэсний их баяр наадам болон Монгол орны аялал жуулчлал, соёлын онцлогийг сувгаараа дамжуулахаар Монголд ирсэн байна. Тэдний нийт дагагчдын тоо 12.5 сая бол хандалт нь 350 сая ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.