images

Монголын нутгаас илрүүлсэн үлэг гүрвэлийн олдворыг шинэ зүйлийнх болохыг тогтоов


   Одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу 1972-1973 оны хооронд Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлийн олдворуудыг шинэ зүйлийнх болохыг олон улсын судлаачдын хамтарсан багийнхан тогтоож, өнгөрөгч сард "Nature" сэтгүүлд хэвлүүлсэн билээ. Судлаачдын багийн гишүүн, Хоккайдогийн их сургуулийн музейн палеонтологич Кобаяши Ёошицүгү энэ тухай “Бид аварга тиранозаврын төрөл зүйлийн гарал үүсэл, хувьслын явцыг тогтоосон” гэжээ. Мөн "Бид Ази болон Хойд Америкийн хооронд үлэг гүрвэлүүд нүүдэллэсэн цаг хугацаа, арга замыг нарийн судлах болно" гэсэн байна. Эрдэмтэд аварга тиранозаврын жинг 3.5 тонн, эсвэл түүнээс илүү гэж тооцоолсон юм. Харин судалгаа хийсэн олдворыг 500 кг-аас бага жинтэй буюу туранхай биетэй, нимгэн гавлын ястай байсан тул залуу үлэг гүрвэлийнх гэж үзсэн байна. Шинээр илрүүлсэн олдворуудыг Монголын Ханхүүлуу гэж нэрлэн шинэ зүйлээр бүртгүүлсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.