Улсын наадамд түрүүлсэн Баянхонгорын алдартнуудын мялаалга наадам болно

Улсын наадамд түрүүлсэн Баянхонгорын алдартнуудын мялаалга наадам болно


  Улсын баяр наадмын бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан тэмцээнд түрүүлсэн Баянхонгор аймгийн алдартнуудын мялаалга наадам маргааш эхэлнэ.   Энэ жилийн Улсын наадмын үндэсний бөхийн төрөлд Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай түрүүлсэн бол насанд хүрэгч болон өсвөр насны сур харвааны төрөлд тэргүүн байр, хурдан морины азарганы төрөлд түрүүлж олон бай шагналыг тус аймгийнхан хүртсэн билээ. Тэгвэл аймаг орон нутгаас алдартнууддаа зориулан хийж буй уг наадмын хүрээнд 12-13-ны өдрүүдэд Дуурсахын хөндий гэдэг газар Хонгорын шигшмэл хурд уралдаан болох аж. Харин 13-ны өдөр 128 бөхийн барилдаан болох бөгөөд түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөх тус бүр таван сая, дунд шөвгийн бөх тус бүр 1.5 сая төгрөгөөр тус тус байлна. Баянхонгорчууд энэ жил 76 жилийн дараа Улсын наадмын үндэсний бөхийн түрүүг хүртсэн гэдгээрээ онцлогтой. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.