Марафон гүйлтийн ДАШТ-д Монголоос анх удаа Зэвсэгт хүчний тамирчин оролцоно
Дэлхийн аварга шалгаруулах 24 цагийн марафон гүйлтийн тэмцээн ирэх аравдугаар сард Франц улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ тэмцээнд Монголоос анх удаа Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах ахлагч ОУХМ Ч.Батжаргал оролцохоор болсныг ЗХЖШТ-аас мэдээллээ. Хэт холын марафон гүйлтийн тэмцээнд 2014 оноос тасралтгүй оролцож байгаа түүний хувьд өнгөрсөн сарын 19-нд Ховд аймгийн нутаг Бодончийн хавцалд болсон 100 км марафон гүйлтийн тэмцээнд дөрөвдүгээр байранд шалгарчээ. Мөн Баянхонгор аймагт өнгөрсөн сарын 25-26-ны өдөр болсон Улсын аварга шалгаруулах хэт холын марафонд 196 км 569 метр замыг 24 цагийн дотор туулж, мөнгөн медаль хүртсэнээр ДАШТ-д оролцох эрхтэй болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







