Ирэх оны улсын төсөвт 150 мянган иргэн санал өгчээ

Ирэх оны улсын төсөвт 150 мянган иргэн санал өгчээ


   Засгийн газраас 2026 оны улсын төсвийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах зорилгоор энэ сарын 1-нээс эхлэн нээлттэй санал асуулгыг орон даяар эхлүүлсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 150 мянган иргэн E-Mongolia системээр дамжуулан төсөвт саналаа өгчээ. Түүнчлэн нийт 12 удаагийн танхимын хэлэлцүүлгийг энэ сарын 4-14-ний өдрүүдэд боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгаалал зэрэг салбар бүрээр зохион байгуулж байна. Иргэд мөн Засгийн газрын 11-11 төв, Яамдын цахим хуудсаар дамжуулан саналаа өгөх боломжтой аж. Санал асуулга энэ сарын 14-нийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ нь төсвийг боловсруулж батлах үйл явцад иргэдийг татан оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэл хийхэд чухал ач холбогдолтой.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.