Бадайн жарангийн говь Дэлхийн өвд бүртгэгдсэний нэг жилийн ойг тэмдэглэж байна

Бадайн жарангийн говь Дэлхийн өвд бүртгэгдсэний нэг жилийн ойг тэмдэглэж байна


   Өвөр Монголын Алшаа аймгийн нутаг дахь байгалийн үзэсгэлэнт Бадайн жарангийн говь 2024 оны наймдугаар сард Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон Дэлхийн өвийн хорооны 46 дахь удаагийн чуулганаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон билээ. Иймд Өвөр Монголын нийслэл Хөххот дахь Үзэсгэлэнгийн төвд энэ сарын 6-нд “Бадайн жарангийн говь: Элсэн манхан, нуурууд” хэвлэлийн бага хурал хийж, соёлын арга хэмжээ зохион байгуулав. Тухайлбал, гэрэл зургийн үзэсгэлэн нээсэн нь Хөххотод ирэх сарын 30-ныг хүртэл гарна. Харин хэвлэлийн хурлын үеэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинжлэх ухааны судалгаа хийх хяналтын 30 цэг байгуулж тоног төхөөрөмж суурилуулсан талаар мэдээллээ. Мөн эрх зүйн орчныг нь улам сайжруулж, шинэ дүрэм баталж өвийг хамгаалахад анхаарсан байна. Түүнчлэн Хятадын 5А зэрэглэлийн буюу хамгийн үзэсгэлэнт байгальтай газраар батлах ажлыг эхлүүлсэн төдийгүй тус газарт аялал жуулчлалыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн нэг жилд Бадайн жарангийн говьд 3.83 сая жуулчин очсоноор энэ салбараас 2.19 тэрбум юань буюу 305.44 сая долларын орлого олсон аж.

Эх сурвалж: goinnermongolia.com.cn


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.