Найруулагч П.Лхагвадуламын шинэ кино Швейцарт нээлтээ хийжээ
Монголын кино найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” (A South Facing Window) нэртэй шинэ уран бүтээл энэ сарын 10-12-ны өдрүүдэд болж буй Швейцарын 78 дахь удаагийн "Локарно" олон улсын кино наадмын богино хэмжээний киноны уралдаант хэсэгт сонгогджээ. Монголын “Гүрү Медиа” болон Францын “Аврора Филмс” компанийн хамтын бүтээл уг кино наадмын үеэр олон улсад нээлтээ хийсэн байна. Энэ жил тус кино наадмын уралдааны гурван ангилалд 25 орны 40 кино бүтээл шалгарч өрсөлдөж байгаа бөгөөд Монголоос анх удаа “Урагшаа харсан цонх” богино хэмжээний кино шалгарсан нь энэ ажээ. Кинонд залуу жүжигчин М.Аззаяа, М.Алтаншагай нар гол дүр, Ц.Оюунцэцэг, Б.Одгэрэл, С.Сарангэрэл, Ш.Батбаяр нар туслах дүр бүтээжээ. Харин Монгол, Франц, Хонконгийн нийт 50 гаруй уран бүтээлч хамтран ажилласан байна. “Сэр сэр салхи” киногоороо Венецийн олон улсын кино наадамд оролцож, 2024 оны "Оскар"-ын шалгаруулалтад нэр дэвшиж, 19 дэх удаагийн Осакагийн Азийн наадмаас тэргүүн шагнал хүртсэнээр олонд танигдсан найруулагч П.Лхагвадулам нь кино зохиолчоор Турк улсад магистрын зэрэг хамгаалсан бөгөөд богино хэмжээний уран бүтээлээр олон шагнал хүртэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







