Их Британи: Хорт хавдраар өвчилж эдгэрсэн эр их хэмжээний мөнгө хожжээ

Их Британи: Хорт хавдраар өвчилж эдгэрсэн эр их хэмжээний мөнгө хожжээ


   Бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн ч өвчнөө ялан дийлж эдгэрсэн 50 гаруй насны британи эр сугалаанаас их хэмжээний мөнгө хожжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Их Британийн Норфолк мужийн иргэн, 51 настай Пол Харви өнгөрсөн сарын 4-ний өдөр худалдаж авсан EuroMillions сугалаагаар нэг сая паунд  хожсон байна. Өсвөр насны хүү, охин хоёртойгоо амьдардаг П.Харви энэ азтай явдлаа гэртээ хүүхдүүдтэйгээ хуваалцан тэмдэглэж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтлээд "Хүүхдүүдийн маань баяр хөөр үнэнхүү сэтгэл хөдлөм, бас дурсгалтай байсан” гэжээ. Бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилж хоёр жилийн турш эмчилгээ хийлгэж, бас хүнд хагалгаанд орсны эцэст бүрэн эдгэрсэн П.Харви "Миний амьдрал амар байгаагүй. Хүүхдүүдийн минь хувь заяаг бурхан ивээлээ” гэжээ. Тэрбээр одоо хоёр хүүхэдтэйгээ гадаадад аялахаар төлөвлөж байгаа аж. Мөн хүүхдүүдийнхээ боловсролд мөнгөө зарцуулна гэдгээ хэлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.