Хятадад тахийн тоо толгой 900 давав

Хятадад тахийн тоо толгой 900 давав


   Хятадад тахь сэргээн нутагшуулсаны 40 жилийн ойг өнгөрөгч долоо хоногт Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Өрөмч хотод тэмдэглэж, тус улсын тахийн тоо толгой 900 давсныг албан ёсоор зарлалаа. Ингэснээр Хятад улс тахийнхаа тоогоор дэлхийд гуравдугаарт орж байна. Дэлхий дээр хамгийн олон тахьтай орон нь Монгол бөгөөд 2024 оны байдлаар 1000 гаруй болжээ. Хятад дахь тахийн тархац нутаг нь Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Зүүнгар хошуу, Өвөр Монголын өөртөө засах орон болон Ганьсу муж юм. Тус улс 1985 онд хилийн чанадаас авчирсан тахийг эдгээр газарт сэргээн нутагшуулжээ. Ази тив дэх зэрлэг тахийн хамгийн том үржлийн төв болох Шинжааны тахийн үржил, судалгааны төв өнгөрсөн хугацаанд 800 гаруй тахь үржүүлж 146-г нь 18 газарт нутагшуулсан аж. Одоогоор Шинжаанд 546 тахь нутаглаж байна. Тахь бол Хятад улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад байдаг амьтан юм.

Эх сурвалж: "Синьхуа" агентлаг.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.