Улаанбаатарын агаарын чанарыг хэмжих гурван автомат станц шинээр суурилуулна
Манай улс Өмнөд Солонгос улсын тусламжаар энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарыг хэмжих автомат станц суурилуулах болон Байгаль орчин, хэмжил зүйн лабораторийн барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэ төслийн хэрэгжилт, явцтай танилцахаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн Байгаль орчны бодлогын зохицуулагч Ким Ён Сүн, Байгаль орчны корпорацын Олон улсын хамтын ажиллагааны газрын ерөнхий менежер Бён Чурл Ко нар өнгөрсөн долоо хоногт Цаг уур, орчны шинжилгээний газарт ажилласан байна. Энэ үеэр төслийг 2026 онд үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, Улаанбаатар хотод агаарын чанарыг хэмжих гурван автомат станц шинээр суурилуулах, мөн шаардлагатай бусад багаж, тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар олгохоор болжээ. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын чанарыг 24 цагийн турш тасралтгүй хэмжихээс гадна хүхэрлэг хий, азотын исэл, нарийн тоос, тоосонцорыг минут тутамд нарийвчлан тооцоолох боломжтой аж. Дашрамд дурдахад, энэ төслөөр Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Өвөрхангай, Орхон, Дундговь, Хэнтий зэрэг аймгуудыг автомац станцтай болгоод байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







