Энэ намар 29 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ
Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг өнөөдрөөс E-Mongolia системээр бүртгэж эхэлж байгаа билээ. Тэгвэл энэ хичээлийн жилд 29 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах төлөвтэй байгааг салбар яамнаас мэдээллээ. Мөн улсын хэмжээнд нийт 1.3 сая хүүхэд сургуульд суралцах бол 110 мянга гаруй багш, ажилтан ажиллана. Түүнчлэн ЕБС-д гурван мянга гаруй багш, цэцэрлэгүүдэд мянга гаруй багш, ажилтны орон тоо дутагдалтай байгаа тооцоо гарчээ. Энэ нь элсэгчдийн тоо өссөнтэй мөн холбоотой гэж үзэж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө улаанбурхан өвчний вакцинжуулалтыг эрчимжүүлэх, нөхөн дархлаажуулалт зохион байгуулах, багшийн сул орон тоог нөхөх ажлыг эрчимжүүлэх, сургуулийн засвар, шинэчлэлийн ажлыг дуусгахаар холбогдох газрууд ажиллаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







