Монголын 14 төрийн албан хаагчийг Япон улсад тэтгэлэгтэй сургана

Монголын 14 төрийн албан хаагчийг Япон улсад тэтгэлэгтэй сургана


        Монголын 14 төрийн албан хаагч Японы их дээд сургуулиудын магистрын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцахаар сонгогджээ. Тухайлбал, Сайтамагийн их сургуульд хоёр, Олон улсын их сургуульд хоёр, Мэйжи их сургуульд гурав, Үндэсний бодлого судлалын их сургуульд хоёр, Хирошимагийн их сургуульд хоёр, Риккио их сургуульд нэг, Нагоягийн их сургуульд хоёр оюутан Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар суралцах юм. Мөн Цүкүба их сургуулийн докторын хөтөлбөрт нэг оюутан суралцахаар болсон байна. Тэгвэл Монгол дахь Японы Элчин сайдын яаманд энэ сарын 11-ний өдөр магистрын хөтөлбөрт суралцах залуусыг хүлээн авч үдэлтийн арга хэмжээ зохион байгуулжээ. Улс орнуудын хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой JDS хэмээх уг хөтөлбөр нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд манай улсад 2001 оноос хэрэгжиж өнөөг хүртэл нийт 432 оюутан Япон улсад санхүү, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй зэрэг чиглэлээр суралцаад байна. Үүнээс 389 оюутан магистрын хөтөлбөрт, долоон оюутан докторын хөтөлбөрт хамрагдан эдүгээ Төв банк, Засгийн газрын байгууллагуудад ажиллаж байгаа ажээ. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.