Морьт харвааны улсын аваргыг тодруулна
Монголын морьт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг Тайж хайрханы бэлд болох гэж байна. Тамирчдыг өнгөрөгч ням гарагаас бүртгэж эхэлсэн бөгөөд хүсэлтийг маргаашийг дуустал хүлээн авна. Тэмцээн бөмбөг намнаа, багийн намнаа, гурван байт намнаа, кабак кикач буюу ховолсож, хаймсах намнаа төрлүүдээр болж тамирчид морьтойгоо оролцохоос гадна зохион байгуулагчдын бэлтгэсэн морьдоос сонгох ч боломжтой аж. Энэ тэмцээний дүнгээр шилдэг 10 морьт харваачийг ДАШТ-д оролцох эрхийн бичгээр шагнана. Мөн 16-18 насны таван шилдэг харваач дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна. Тэд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр болох Морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ-д 30 гаруй улсын 120 гаруй шилдэг харваачтай өрсөлдөх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







