Монгол улс Олон улсын математикийн Олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг авчээ

Монгол улс Олон улсын математикийн Олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг авчээ


  Олон улсын математикийн 70 дахь удаагийн Олимпиадыг манай улс 2029 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсныг Олон улсын математикийн олимпиадын хорооноос мэдээллээ. Энэ шийдвэрийг хорооны удирдах зөвлөл болон гишүүн 110 орон хүлээн зөвшөөрснөөр албан ёсоор баталгаажсан байна. Математикийн Олимпиадыг 2026 онд Хятад, 2027 онд Унгар, 2028 онд Саудын Араб улс тус тус зохион байгуулахаар болсныг ОУМОХ албан ёсоор зарласан байна. Энэхүү Олимпиад нь дунд сургуулийн сурагчдын дунд зохиогддог дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээн бөгөөд 1959 онд Румын улсад анх болж байжээ. Харин монголчууд 1964 оноос оролцож 2016 он хүртэл нийт 2 алт, 21 мөнгө, 58 хүрэл медаль, 49 тусгай байрын шагнал хүртсэн байна. Хамгийн сүүлд буюу 66 дахь удаагийн Олимпиад өнгөрсөн сард Австрали улсад болоход манай баг нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль, нийт 174 оноо авч түүхэн амжилт үзүүлсэн юм.

Гэрэл зураг дээр. 66 дахь удаагийн Олон улсын математикийн Олимпиадаас медаль хүртсэн сурагчид.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.