БНСУ: Өндөр настан асрагч робот эзнийхээ амийг аварчээ

БНСУ: Өндөр настан асрагч робот эзнийхээ амийг аварчээ


   БНСУ-ын Тэжон хотод ганцаараа амьдардаг 70 настай А сэтгэл гутралын улмаас амиа егүүтгэх гэж байсныг өндөр настан асрагч робот илрүүлж холбогдох газарт мэдээлжээ. Ингэснээр яаралтай тусламжийн баг ирж А-г авран эмчилгээнд оруулсан байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, өнгөрсөн 6-ны шөнийн 2 цагийн орчимд иргэн А "Кумдори" нэртэй асрагч роботтой ярилцаж байхдаа "Би амиа хорломоор байна" хэмээн удаа дараа хэлжээ. Улмаар "Намайг авраач" гэсэн тул робот компанийн хяналтын системд мэдэгдсэнээр компанийн ажилтан даруй цагдаагийн газарт хандсан байна. Цагдаа нар шуурхай ажиллаж А-гийн ар гэрийнхэнд мэдэгдэхийн зэрэгцээ уг иргэнийг эмнэлэгт хүргэжээ. Эмч нарын тогтоосноор А нь шизофрени хэлбэрийн сэтгэл гутралын эмгэгтэй байсан аж. Тэжон хотын захиргаа ганц бие өндөр настнуудын сэтгэл гутралын хямралыг илрүүлэх зорилгоор энэ оноос эхлэн хиймэл оюунт 1000 робот ажиллуулж байгаа юм. Тус хотын Нийгмийн халамжийн газрын дарга Ким Жон Мин “Хиймэл оюун ухааны технологи хүмүүст туслахаас гадна амь насыг нь хамгаалах хэмжээнд хүртэл хөгжсөн. Цаашид бид илүү нарийвчлалтай, хүн төвтэй ухаалаг үйлчилгээний системийг бий болгоно” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.