Узбекистан улсад кофены импорт жилийн өмнөхөөс 133 тонноор өсчээ
Узбекистан улс энэ оны эхний зургаан сард 3.9 сая доллароор 431 тонн кофе гаднаас импортолсныг тус улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тэгвэл энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 133 тонноор өссөн үзүүлэлт бөгөөд Узбекистаны кофены хэрэглээ жилийн дотор эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж буй статистик ажээ. Энэ хугацаанд тус улс нийт 36 улсаас кофе импортолсны дотор кофены гол нийлүүлэгчид буюу Итали 125 тонн, Бразил 81 тонн, Вьетнам 39 тонн, Орос 35 тонн, Герман 31 тонн, Литва 28 тонн кофе нийлүүлжээ. Мөн эдгээр орны араас Колумб, Индонез, Турк зэрэг орнууд жагсаж байна. Түүнчлэн Дэлхийн зах зээл дээр кофены үнэ 2025 оны тавдугаар сард бага зэрэг буурсан нь импортлогч орнуудын хувьд ашигтай нөхцөл бүрдсэн байна. Үүний зэрэгцээ Узбекистаны хот суурин газарт кофе шоп, жижиг цех үйлдвэрүүд олноор нээгдэж, залуусын хэрэглээ нэмэгдэж байгаа нь импортын өсөлтийн гол шалтгаан болсон хэмээн Казинформ сайтад мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







