ЮНЕСКО-гийн шинжээч Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалтай танилцжээ

ЮНЕСКО-гийн шинжээч Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалтай танилцжээ


   Манай улс Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалыг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн шинжээч Ичита Шимода болон ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд наймдугаар сарын 10,11-ний өдрүүдэд Өндөр-Улаан сумын Гол мод-II, Эрдэнэмандал сумын Гол мод-I дурсгалт газарт очиж танилцсан байна. Энэ үеэрээ дэлхийн өвд бүртгэх эсэх талаар хяналт, дүн шинжилгээ хийж, мөн орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонсчээ. Ингэхдээ дурсгалт газруудын хадгалалт хамгаалалт, дотоод, гадаадын жуулчдын тоо, тухайн дурсгалуудын малтлагын явцын талаар холбогдох албаны хүмүүсээс асууж санал солилцсон байна. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.