Испанийн цагдаа нар жүжигчин Леонардо Ди Каприог саатуулан шалгажээ
Холливүүдийн жүжигчин Леонардо Ди Каприог Испанийн Ибиза аралд зочлох үеэр цагдаа нар саатуулан шалгажээ. Эдүгээ 51 настай Ди Каприо найз бүсгүй, загвар өмсөгч Витториа Сереттигийн хамт үдэшлэгт оролцохоор тэнд очоод байсан аж. Ердийн хувцас, хар өнгийн бэйсболын малгай, богино ханцуйтай цамц өмсөж хүзүүний алтан зүүлтээр гангарсан түүнийг үдэшлэг болж буй газрын үүдэнд цагдаа нар саатуулан шалгаж, биеийн байцаалтаа үзүүлэхийг шаардсан бөгөөд хэвлэлүүдийн мэдээлснээр цагдаа нар түүнийг таниагүй байна. Их Британийн “Daily Mail” сонин тухайн үед тэнд байсан иргэний гар утсаараа хийсэн бичлэгийг нийтэлснийг үзвэл нэгэн эмэгтэй "Яагаад хамаг юм шалгаад байгаа юм бэ?” гэж байх бөгөөд энэ эмэгтэй В.Серетти мөн болохыг “Daily Mail” мэдээлжээ. Болсон явдлын талаар тус улсын цагдаа нар тайлбарлахдаа "Үдэшлэгт ирсэн хүн бүрийг нарийвчлан шалгах шаардлага байсан" гэжээ. Үдэшлэгт загвар өмсөгч Кендалл Женнер, жүжигчин Тоби Магуайр нарын алдартнууд оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







