Усанд сэлэлтийн залуучуудын ДАШТ-д Монголын 9 тамирчин оролцоно

Усанд сэлэлтийн залуучуудын ДАШТ-д Монголын 9 тамирчин оролцоно


   Усанд сэлэлтийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-24-нд Румын улсын Отопени хотод болно. Тус тэмцээнд Монголоос 9 тамирчин оролцох бөгөөд тэднийг өчигдөр Монголын үндэсний Олимпын хороонд хүлээн авч уулзжээ. Мөн энэ үеэр, Сингапур улсад зохиогдсон усанд сэлэлтийн ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж, мөнгөн шагнал гардуулсан байна. Энэ тэмцээнд манай улсын гурван тамирчин B цагийн болзлыг хангаснаас гадна 50 болон 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.