Ховд: Алтай суманд эрдэнэшиш, вандуй, газрын алим тарьжээ
Ховд аймгийн Алтай суман дахь "Боомын ам" услалтын системийн туршилтын талбайд эрдэнэшиш, вандуй, тарвас, амтат гуа, саримс, чинжүү, хулуу, газрын алимны тус бүр 2-4 сортыг тариалан эхний ургацаа амжилттай авчээ. Нийт 300 га туршилтын талбайд дээрх нарийн ногоог тарьсанаас гадна 3.7 км үерийн хамгаалалтын далан, усан сан, насос станцын барилга байгууламж, таван ширхэг бороожуулагч машин угсарч суурилуулсан байна. Мөн 5000 ширхэг мод тарьж, явган хүний зам барьж тохижуулжээ. Энэ талбайг Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" төслийн хүрээнд говийн бүс нутгийг сонгон байгуулсан нь энэ ажээ. Улмаар сумын ногоочдын бүлэг байгуулан туршилтын талбайг хариуцуулж, хүнсний ногооны чиглэлээр мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Үүнтэй адил төслийг 2026 оныг хүртэл Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ зэрэг 11 аймгийн 19 суманд хэрэгжүүлж нийт 12 услалтын системийг шинэчлэн 7000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариалах юм. Мөн хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь 3500 гаруй өрхөд дэмжлэг үзүүлэх аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







