Монгол улсын Далайн захиргаа гадаадын хоёр компанитай гэрээ байгуулав
Монгол улсын Далайн захиргаа энэ сарын 12-нд гадаадын хоёр компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тухайлбал, БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын "Union Bureau of Shipping" компанитай хөлөг онгоцны бүртгэлийн зуучлалын чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ. Энэ нь манай улсын далбааг ашиглах хөлөг онгоцны тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй аж. Харин Монгол улсын нэрийн өмнөөс хөлөг онгоцтой холбоотой хууль ёсны гэрчилгээжүүлэлт болон бүртгэл хийх үйлчилгээ үзүүлэхэд "Capital register of shipping" компанитай хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Ингэснээр Монголын далбаатай хөлөг онгоцны бүртгэл нэмэгдэхээс гадна аюулгүй ажиллагаа, техникийн хяналтад мэргэжлийн үнэлгээ хийж, олон улсын дүрэм журамд нийцсэн эсэхийг хянан, холбогдох гэрчилгээг олгох, үйл ажиллагааны хяналтын механизмыг сайжруулах бололцоотой болох аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







