Дорноговьд зэрлэг амьтны судалгааны суурин нээгдлээ
Монгол улсад 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын нийгэмлэг Дорноговь аймгийн Хатанбулаг суманд зэрлэг амьтны судалгааны суурин байгуулжээ. “Говийн экологийн судалгааны суурин” нэртэй уг газар нь зэрлэг амьтдыг судлах, хамгаалах ажилд нутгийн иргэдийн оролцоог хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд өнгөрөгч долоо хоногоос үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Хатанбулаг суманд Монгол орны хулангийн хамгийн том сүрэг байдгаараа онцлогтой. Мөн энэ бүс нутагт Монголд төдийгүй дэлхийд ховор аргаль хонь, хар сүүлт, цагаан зээр, саарал чоно, шилүүс, мануул болон олон зүйлийн суурин болон нүүдлийн шувууд тохиолддог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







