Өмнөд Солонгос дахь монгол сургуулийн хувьсах зардлыг Монгол улс үргэлжлүүлэн олгоно
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот дахь монгол сургуулийн хувьсах зардлыг цаашид үргэлжлүүлэн олгохоо Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдлээ. Тэрбээр сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудтай өчигдөр Улаанбаатарт уулзахдаа ийн мэдэгдсэн бөгөөд тус сургуулийг хоёр улсын харилцааны гүүр болж, монгол хэл, соёлыг түгээн дэлгэрүүлж байгаад талархал илэрхийсэн байна. Мөн ирэх хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан Монгол улсын ерөнхийлөгчийн заах хичээлийг суралцагчдад хүргэх, "Medle" цахим сургуультай хамтран ажиллах зэрэг саналыг дэвшүүлжээ. Өмнөд Солонгос улсад 27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Солонгос дахь Монгол сургууль”-д 1-12 дугаар ангийн 346 монгол хүүхэд суралцаж байгаа бөгөөд монгол хэл, түүх, соёлын хичээлийг монгол багш нар заадаг аж. Тус сургуулийг төгсөгчдийн уулзалт маргааш Сөүл хотод болно. Албан ёсны мэдээллээр, Өмнөд Солонгост сургуулийн насны 15 мянга орчим монгол хүүхэд байгаа юм.
Гэрэл зургийн эх сурвалж: Монгол улсын Боловсролын яам.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







