Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 108 сургууль, 95 цэцэрлэг барина
Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр манай улс 108 сургууль, 95 цэцэрлэг барина. Уг төсөл яриа хэлэлцээний шатанд явж байгаа бөгөөд Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна. Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж 108 сургууль, 95 цэцэрлэгийг шинээр барьж, сургуулийн хүчин чадлыг 62880 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадлыг 11400 ороор нэмэгдүүлэх төлөвлөлөсөн билээ. Үүнтэй холбоотойгоор 150 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн төслийг цэцэрлэг, сургууль барихад чиглүүлэхээр ярилцаж, талууд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







