Зөрчлийн хэрэг долоодугаар сард 34.6 хувиар буурчээ

Зөрчлийн хэрэг долоодугаар сард 34.6 хувиар буурчээ


  Улсын хэмжээнд өнгөрсөн сард нийт 246022 зөрчил бүртгэгдсэн нь нэг сарын дотор 35.6 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Нийт зөрчлийн 96.7 хувийг цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэсэн бол үлдсэн 0.2 хувь нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газарт хамаарах аж. Мөн зөрчлийн хэргийн улмаас хувь хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхолд учирсан 5.1 тэрбум төгрөгийн хохирлын 2.7 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлснийг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэв. Мөн тус газраас гаргасан статистикт хүний биед халдах зөрчил 16.7, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 12.4, замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил 35.4, гаалийн зөрчил 16.1, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 13.1, танхайрах зөрчил 12.4, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 28.8, татварын хууль зөрчих зөрчил 68.6 хувиар тус тус буурсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.